Өгий нуурын Ус намгархаг газрыг хамгаалах нөхөн сэргээх талаар холбогдох байгууллага, сум орон нутгийн авсан арга хэмжээ.

  • 2009 онд Усны үндэсний хорооноос ажлын хэсэг гарч нуурын тэжээгч Хөгшин Орхон гол дагуу судалгаа хийгдсэн.
  • 2009 онд “Ногоон хэрэм” ТББ Орхон голын эх, Хөгшин Орхон голын байдалтай танилцсан.
  • 2012 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 40 сая төгрөгөөр Өөвөрхангай аймгийн Хархорин сумын Хархорин ус суваг ХХК-ийн цэвэрлэх байгууламжаас гарсан Хөгшин Орхон голын голдиролын 1 км сувагийн лаг шаварыг цэвэрлэх ажлыг гүйцэтгэсэн.
  • 2013 онд Өгий нуурын ачааллыг багасгах зорилгоор, малчдын бүлгийн саналыг үндэслэн Орхон багт нэг хөв байгуулсан.
  • 2013 онд мөн малчдын бүлгийн санаачлагаар Өгий нуурын ойролцоо бэлчээрийн зориулалтаар 1 булгийн эхийг хашиж хамгаалсан. Мөн унд-ахуйн зориулалтаар 1 худаг гаргасан.
  • 2015 онд Өгийнуур сумын ЗДТГ-аас сум хөгжүүлэх хөгжүүлэх сангийн хөрөнгөөр нуурыг хамгаалах, шувуудын амьдрах таатай орчныг буүрдүүлэх, аялагч амрагчдыг ая тухтай байдлыг хангах зорилгоор 50 сая төгрөг батлуулан тохижилт үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэсэн.
  • Өгий нуурын усны чанар, төлөв байдалд ЦУОШГ-ын харьяа БОШТЛ-ийн инженерүүд, Орхон голын сав газрын захиргааны мэргэжилтнүүд хамтран 2015 оны 8-р сард шинжилгээ хийж, нуурын усны чанарын талаарх дүгнэлт зөвлөмжийг орон нутгийн удирдлага болон холбогдох байгууллагад хүргүүлсэн.
  • МУИС, ШУТИС, Тайванийн улсын их сургуулиудын эрдэмтэн судлаач нарын баг нуурын усны чанарт 3 жилийн хугацаатай давтамжит судалгаа шинжилгээ хийхээр төлөвлөсөн бөгөөд эхний судалгааг 2015 оны 09-р сарын 7,8-ны өдрүүдэд хийсэн.
  • 2015 онд “Өгий сан” ТББ зохион байгуулан нутгийн иргэд, Орхон голын сав гзарын захиргааны ажилчдын оролцоотой нуурын баруун эрэгт 700 ширхэг улиас, хайлаас, бургасны суулгацыг тариж 90 хувийн амьдралтай ургаж байгаа бөгөөд нуурын усны түвшинг нэмэгдүүлэх зорилгоор Орхон голоос Хөгшин Орхон гол руу суваг шуудуу татах ажлын судалгаа ТЭЗҮ хийгдсэн байна.
  • Өгий нуурыг хамгааалах менежментийн төлөвлөгөөг 2010 онд сумын ИТХ-ын тэргүүлэгчээр батлуулсан. /2010-2016 он/