ОЧГСГ-ын харьяа Өгий нуурын МСТөв нь 2005-2010 онд БОЯ, Японы Жайка байгууллагын хамтран хэрэгжүүлсэн “Өгий нуурын экосистемийг хамгаалах төсөл”-ийн хүрээнд 2009 оны 7-р саын 04 ний байгуулагдсан бөгөөд Олон Улсын Рамсарын конвенцид манай улсаас бүртгэгдсэн 11 нуурын нэг болох Өгий нуурын эрэг дээр баригдсан нь Өгий нуурын үзэсгэлэнт байгаль, амьтан ургамал, шувуудыг танилцуулах, экологийн цогц судалгаа хийх, сургалт сурталчилгаа явуулах, экологийн боловсрол олгох, экотуризмыг орон нутагт хөгжүүлэх зорилготой загвар төв юм.
Тус төв нь БОАЖСайдын 2009 оны 05-р сарын 18 ны өдрийн125 тоот тушаалаар байгуулагдан, 5 орон тоотой (Захирал, мэргэжилтэн-3,байнгын харуул-1) ажиллаж байгаад Төрийн өмчийн хорооны 2011 оны 557-р тогтоолоор Өгий нуурын УНГ-ын МСТөв Төрийн өмчит үйлдвэрийн газар болон өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажилласан. Тус төв нь төв суурин газраас алслагдмал, нуурын эрэг дээр байрлалтай зөвхөн зуны улиралд улиралын чанартай үйл ажиллагаа явуулах нь санхүүгийн хувьд хүндрэл бэрхшээлтэй байсан. Иймд холбогдох газруудад асуудал оруулж 2014 оны 01-р сар 28–ны өдрийн ЗГазрын 19-р тогтоолоор татан буулгаж ОГСГ-ын харьяанд шилжсэн.
Энэхүү мэдээлэл сургалтын төв нь Монгол орны төв хэсэгт, Улаанбаатар хоттой хамгийн ойр ба 330км зайтай, Орхоны хөндийн аялал жуулчлалын маршрутын эхлэл болон төгсгөл болдогоороо онцлог болоод зогсохгүй сүүлийн жилүүдэд гадаадын аялагч төдийгүй дотоодын аялагч байгалийн сайхныг шүтэн аялах болсон бөгөөд эдгээр аялагчдад байгаль хамгаалах, экологий мэдээлэл өгч байгаагаараа онцлог юм.
Мэдээлэл Сургалтын Төв нь Өгий нуурын ус, намгархаг газар болон Орхон голын экосистемийг танилцуулах үзмэрийн танхим, семинарын өрөө, ажлын өрөө бүхий Төв байр, иргэдийн гар урлалын бүтээлийг худалдаалах , тэднийг байгаль хамгаалахад татан оролцуулах зорилготой “Орон нутгийг дэмжих төв” гэсэн 3 барилгаас бүрддэг.
Сургалтын материаллаг бааз дээрээ тулгуурлан хийгддэг ажлууд
МСТөвөөр зочилсон гадаад дотоодын аялагч, жуулчдын судалгаа
Он | Нийт | Нийт аялагч, жуулчдын тоо | ||
Гадаад | Дотоод | Хүүхэд | ||
2009 | 3306 | 488 | 2601 | 217 |
2010 | 3876 | 513 | 2977 | 386 |
2014 | 2465 | 632 | 1549 | 284 |
2015 | 4137 | 536 | 2905 | 696 |
Тус төвөөр Голланд, Герман, Япон, Австрали,Америк, Хятад, Орос гэх мэт 19 улсын аялагчид, мөн мэргэжлийн шувуу судлаач ажиглагч 49, ХААИС-ын загас судлалын багш 1, оюутан-9, судлаач-3 зочилжээ. Үүнээс гадна Өгийнуур сумын ЕБС-ийн сурагчид тус төвөөр хавар намрын улиралд тогтмол ирдэг уламжлалтай.
Өгий нуурын ус, намгархаг газрын МСТөвийн өнөөгийн байдал
Тус төв нь ОЧГСГЗахиргааны харьяанд Нуурын экосистемийн үнэлгээ, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн, сургагч багш сургалтын менежер гэсэн 2 орон тоотой үйл ажиллагаа явуулж байна. Сургалт, сурталчилгаа, үйл ажиллагаа жигд явуулахад орон тоо, боловсон хүчин, санхүүжлтийн хувьд дутагдалтай байдаг. Нэн ялангуяа байнгын харуул хамгаалалтгүй учир тоног төхөөрөмж алдагдах, барилга байшин, хашааны бүрэн бүтэн байдал адагдах хүндрэл гарч байна. Мөн цаг уурын ажиглалт хэмжилт хийх иж бүрэн станцтай боловч боловсон хүчин, санжүүжилтийн асуудал шийдэгдээгүйгээс ажилладаггүй. Тус станц нь цаг уурын ажиглалт хэмжилтийг хийх багаж тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. Мэдээллийн төв дээрээ байнга ажиллах тохиолдолд харилцаа холбоо барихад хүндрэлтэй. Үүрэн холбооны болон интернетийн сүлжээ байхгүй. Цаашид тус төвийн үйл ажиллагааг сурталчлах зорилгоор Японы Жайка байгууллагаас цахим хуудас, боршур зэргийг хийж өгөхөөр жижиг төсөл хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай байна. МСТөв нь 2009 оноос хойш ямар нэгэн урсгал засвар хийгдээгүй, нуурын эрэг дээр байгаль цаг агаарын нөхц /бороо цас, салхи шуурга зэрэг/ лөөс шалтгаалан барилгын гадна талын өнгө үзэмж эрс муудсан байна. 2014 онд байгаль хамгаалах санд жижиг төсөл бичиж тус төвийн орчин нөхцөлийг сайжруулан засварлаж, цаашид сургалт зохион байгуулах зорилгоор 6 ширхэг 4 ханатай гэр нэмж авч өргөтгөсөн боловч гэрүүдийн доторх тохижилт байхгүй. МСТөвийн хувьд ямар нэгэн нэмэлт санхүүжилт, урсгал зардал байдаггүй учир элэгдэж хуучирсан зүйлээ засварлах, янзлахад бэрхшээлтэй байна.
Цаашид авах арга хэмжээ