Рамсарын конвенцийн тухай

“Олон улсын хувьд ач холбогдолтой ус намгархаг газрын конвенци” , “ Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенци”, “Рамсарын конвенци” олон улсын конвени нь бүс нутаг улс орны хилээр үл хязгаарлагдах,ба манай дэлхийн ус болон ус намгархаг газар, түүний нөөцийг судлах, зохистой ашиглах, хамгаалах чиглэлээр улс орны Засгийн газруудтай хамтран ажилладаг. Энэ конвенци нь Ираны Рамсар хотноо 1971 онд хуралдсан анхны хурлаар үүсгэн байгуулагдаж , улмаар 1975 онд гэрээ хэлэлцээрийг албан ёсоор албажуулан , хамтрагч талууд гарын үсэг зурсан. 2011 оны байдлаар 160 улс орон нэгдэн орсон бөгөөд 187 сая га газрыг хамарч, 1913 газар нутгийг олон улсын ач холбогдолтой бүхий хэмээн бүртгэн авчээ.


Монгол улс энэхүү конвенцид 1998 оны 4-р сарын 8-нд албан ёсоор нэгдэн орсон бөгөөд тус конвенцийн болзол шаардлагуудыг биелүүлж , үйл ажиллагаанд тогмол оролцож ирсэн байна.


Рамсарын жагсаалтанд манай орны 11 газар Өгий нуур(1998), Монгол дагуур(1997), Тэрхийн цагаан нуур(1998), Нууруудын хөндийн нуурууд(1998), Хар ус нуур(1999) , Айраг нуур(1999), Ачит нуур, түүний орчмын ус, намгархаг газар(2004), Буйр нуур түүний орчмын ус, намгархаг газар,(2004),Ганга нуур түүний орчмын ус ,намгархаг газар(2004), Увс нуур түүний орчмын ус, намгархаг газар(2004), Хурх ,Хүйтэн голын хөндийн нуурууд (2004) бүртгэлтэй.