ӨГИЙ НУУРЫН ТУХАЙ

Өгий нуур нь Архангай аймгийн Өгийнуур сумын төвөөс зүүн хойш орших үзэсгэлэнт нуур бөгөөд Орхон голын сав газарт харьяалагдана. Өгийнуурын ус намгархаг газар 2570 га талбайтай , эргийн шугамын урт нь 24,7 км, хамгийн гүн хэсэгтээ 15,3м, 171 сая м3 эзэлхүүнтэй, Хөгшин Орхон гол баруун урдаас цутгадаг. Өгий нуур орчимд явуулсан 2005-2006 оны судалгаагаар 266 зүйл ургамал, 20 зүйл хөхтөн, 15 зүйл загас, 83 зүйл усны шөвж бүртгэгдсэн байна. 2006 онд Орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан.