УУР АМЬСГАЛ

Өгий нуурын хавь нь эх газрын эрс тэс уур амьсгалтай бөгөөд ойролцоох цаг уурын станцуудын ажиглалтаас үзвэл жилийн дундаж агаарын температур -0,5өС - 1өС хүйтэн, үнэмлэхүй их температур нь зундаа 38өС хүрч халдаг бол, үнэмлэхүй бага температур өвөлдөө -46өС хүрч хүйтэрдэг байна. Хөрсний гадаргын дундаж температур нь 0,7өС дулаан бөгөөд өвөлдөө -46өС хүрч хөрдөг бол зундаа үнэмлэхүй их нь 59өС хүрч халдаг байна. Жилд дунджаар 250-300 мм тунадас ордог бөгөөд хүйтний улиралд жилийн тунадасны 10-30% нь унадаг байна. Салхины дундаж хурд нь 2,8м/сек байх бөгөөд хамгийн их хурд нь 36м/сек хүртэл ширүүсдэг байна.