ХӨРС

Өгий нуур орчмын нутаг нь газар нутгийн гадаргуугийн хувьд ухаа гүвээт толгод түүний хоорондох ам хөндийн тэгшивтэр газраас бүрдэнэ. Тус нутаг дэвсгэрийн нугачаат толгодын хажуу бэлээр толгодын сайр чулуурхаг хар хүрэн хөрс зонхилж байхад хөндий тэгш газраар хөнгөн шавранцар сайр чулуурхаг хээрийн хар хүрэн хөрс тархсан байна. Хөрсний эх чулуулаг нь делюви пролювийн гаралтай сайр чулуурхаг хөнгөн шавранцар хурдас гол төлөв зонхилно. Алаг цоог цэвдгийн тархалттай.