ЗАГАС

Өгий нуур, Орхон гол, хойд мөсөн далайн ай савд хамрагдах ба энэ ай савд 20 гаруй зүйлийн загас амьдардагаас Өгий нуур, Орхон голд 15 зүйл нь бий. Тул, зэвэг, шивэр хадран, цурхай, улаан нүдэн, бух сугас, шивэр сугас, мөнгөлөг хэлтэг, ердийн цулбуурт, алгана, ердийн гутаарь, ердийн варлан, шивэр яралж, сахалт эрээлж, булуу цагаан зэрэг 15 зүйл бүртгэгдсэн байдаг. Цаашид Өгий нуурт загасны зүйлийн бүрдэлд мэргэжлийн байгууллагаар судалгаа хийлгэж дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлага байгаа.